“Хүмүүс минь амьдрах сайхан”, “Оройтсон бороо”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Намирын гол”, “Үй зайгүй найзаа үгүйлж явна аа” “Мартагдашгүй хайр” гээд олон сайхан дуугаар танигдсан дуучин М.Бямбажав ирэх сард болох эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Ийнхүү тоглолтоо хийхээр зэхэж буй дуучны сэтгэл санаа харинчиг таагүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь түүний төрсөн ганц хүү өнгөрөгч сард авааль эхнэрээ хөнөөсөн гэх хэрэгт холбогдож хууль шүүхийн байгууллагын үүд сахих болсонтой холбоотой аж. Гэвч тэрбээр хүүгээ хүн алсан, буруутай гэж үзэхгүй байгаа ба хэргийг цагаатгахаар хөөцөлдөж тэр бүр тоглолтынхоо бэлтгэлд анхаарал хандуулахгүй байгааг хамтран ажиллагсад нь хэлжээ.