Монголын зах зээлд аль хэдийн байр сууриа эзэлсэн “Баясах трейд” компанийн охин компани болох “Сибери фарм продактс” компанийн үйлдвэрлэдэг “Seaberry” брэндийг Монголын хэрэглэгчид 2005 оноос хойш мэддэг болсон. “Seaberry” брэнд нь Монгол улсын хөрсөнд ургасан цэвэр чацаргана жимсийг Солонгос улс руу түүхий эдээр гаргаж, тус улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид өгч, эцсийн бүтээгдэхүүнээ оруулж ирж, савлан худалдаалдаг билээ. Улмаар Солонгос улсад үйлдвэрлэгдсэн биеийн тос , гарын тос, гуужуулагч, нүүрний саван, эрүүл мэндийн цай гэх мэт бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд нийлүүлэхээс гадна Америк, Сингапурын зах зээлд нийлүүлдэг хэмээн тус компанийн зүгээс мэдээлсэн байдаг.

Seaberry BloombergTV

Bloomberg TV Mongolia сувгаар гарсан манай нэвтрүүлгийг сонирхоорой… #MadeInMongolia #SEABERRY #OMEGA7

Posted by Seaberry Brand Mongolia on Thursday, November 23, 2017

Ийнхүү “Үндэсний үйлдвэрлэгч” хэмээх пайз зүүсэн бизнес эрхлэгч нар үнэн хэрэгтээ хэрэглэгчдээ дорд үздэг үнэн төрх нь ил болжээ. Тодруулбал, “Сибери фарм продактс” компанийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа гэх бүсгүй сошиалд ийн бичжээ. Тэрээр “Монголын нэрийг яах гэж гаргах вэ? Юм ойлгодоггүй үхэр Монголчуудын төлөө зүтгэлээ гээд бидэнд ямар ашигтай вэ? Дараа нь доромжлуулаад дуусдаг биз дээ” хэмээсэн нь хэрэглэгчдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн ажээ.

Ийнхүү “Үндэсний үйлдвэрлэгч” Д.Болортуяа захирал өөрийн бодлоо ингэж илэрхийлсэн ч үүнээс хэдхэн сарын өмнө Блүүмберг телевизийн “Made in Mongolia” гэх нэр хүндтэй нэвтрүүлэгт орохдоо “Хүн бол баялаг. Монголын баялаг бол бид нар залуу үеийнхэн. Оюун ухааны үндсэн дээр хүнийг хайрлаж сурах хэрэгтэй. Манай монгол хүмүүс оюун ухааны өндөр чадвартай хүмүүс” хэмээн ярьж суусан бол өнөөдөр түүний бодол хэдийн өөрчлөгдөж Монголчуудыгаа “үхэр” хэмээн цолложээ. Бусдыг үхэр Монголчууд гэж нэрлээд буй Д.Болортуяа гэгчийн зургуудаас хүргэж байна.