Хууль зүйн яамны сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож, хар тамхины хэрэгт холбогдож явсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр эрүүгийн цагдаагийн газарт байцаагдаж байна гэх мэдээлэл цахим орчинд тарсан.

Тодруулбал, цагаар сарын өмнөөс хар тамхи хэрэглэдэг гэх бүлэг этгээдүүдийг мөрдөн шалгах явцад нэгэн мөрийтэй тоглоомын газраас Г.Сарангэрэлийг саатуулсан ажээ. Улмаар тус газраас саатуулагдсан хэд хэдэн хүнээс цусны шинжилгээ авахад Г.Сарангэрэлийн цуснаас хар тамхи мансууруулах бодис болох метафетамин буюу айс хэрэглэсэн нь тогтоогдсон талаар хэвлэлд онцолж байна. Түүнийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан ч эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Харин энэ талаар Сарангэрэл Энэ бол жилийн өмнөх хэрэг. Тухайн үед Эрүүгийн цагдаагаас баривчилгаа хийж байхад би хажуугаар нь явж таарсан. Тэгээд намайг хэрэгт холбоогүй гээд явуулсан. Жилийн өмнөх мэдээллийг ингэж гуйвуулж мэдээллээд байна хэмээн тайлбарлав.