ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины залуугийн төрхийг санагдуулам жүжигчин энэ эрийг Маттиас Шонартс гэдэг. 41 настай энэ эр ашиг орлогоороо тэргүүлж буй “Red Sparrow” кинонд тагнуулч ахын дүрийг бүтээснээр нь танина.

Тэрбээр жүжигчин Жулиан Шонартс болон Доминик Више нарын хүү болж 1977 оны 12-р сарын 08-нд төрсөн.

1992 онд Daens кинонд тоглосон нь түүний анхны кино байсан бөгөөд уг бүтээл Оскарын шагнал гардуулах ёслолын гадаад киноны төрөлд нэр дэвшсэн байдаг.

Тэрбээр кино урлагт чин сэтгэлээсээ дурласан тул урлагийн сургуульд орсон ч 2-р курсээсээ гарсан байдаг. Улмаар 21 насандаа дахин урлагийн сургуульд орж жүжигчний мэргэжлээр сурч төгссөн. Ингээд 2002 онд “Girl” кинонд тоглосон нь дараа дараагийн дүрүүдээ авахад нь нөлөөлж ашиг орлогоороо тэргүүлж байсан олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Ур чадвар нь түүнийг Холливудад хүлээн зөвшөөрүүлж чадсан.

Англи, Франц, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг энэ эрхэм өдгөө Бельгид амьдардаг. Графитти, бокс сонирхдог энэ эр ганц бие. Ингээд түүний зургуудаас хүргэе.