ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг хүн зодож танхайрсан гэх хэргээр шалгагдаж байгаа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа бичигдсээр байна. Түүнийг хүн зодож танхайрсан хэргээр байцаагдаагүй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа бол зарим эх сурвалж Б.Амархүүд зодуулсан хохирогч бий. Түүгээр барахгүй энэхүү хэргийг прокуророос татан авч хянахаар болсон хэмээжээ.

Харин тэрбээр өнөөдрийг хүртэл энэхүү мэдээлэлд албан ёсоор тайлбар хийгээгүй байгаа ба ямартай ч Б.Амархүү өөрийн холбогдсон хэргээс үүдэн аялан тоглолтоо хийхээр эхнэртэйгээ аялж байна. Тодруулбал, тэрбээр эхнэр О.Ариунзулын хамтаар 3-р сарын 12-14-ны өдрүүдэд Лондон, Манчестер хотуудад аялан тоглолт хийхээр зар түгээгээд байсан бөгөөд Берлинд ирээд байгаагаа баталсан байх юм.