“Монос” группээр овоглодог УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг өнгөрөгч УИХ-ын сонгуулиар чамгүй хэл аманд өртөж гишүүний ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Гэвч тэрбээр өөрийн гэр бүлийн бизнесийг өргөжүүлэх ажлаа хойш тавилгүй ажилласаар байгаа аж. Тэрбээр хотын захад байгуулсан эко хүлэмжинд алтан зул цэцэг тарьж худалдаанд гаргасан нь цэцгийн бизнес эрхлэгчдийн дургүйцлийг хүргэжээ. Тодруулбал, Л.Эрдэнэчимэгийг Монголдоо анх удаа алтанзул цэцэг ургуулж худалдаж байгаа гэх мэдээлэл гарснаас хойш , хувиараа цэцгийн бизнес эрхлэгчид түүнийг урдаас цэцэг оруулж ирээд худалддаг гэх шуум тараагаад байсан юм. Харин тэрбээр энэхүү мэдээллийг няцааж байгаа ба хүлэмжиндээ шинэхэн дэлбэлсэн цэцгүүдийнхээ зургийг сошиалд нийтэлжээ.