Өргөн илгээх бичиг.

Дөрвөн аймгийн жасааны хэргийг хүлээн шийтгэх халхын дундаддахь цэргийг захирах туслагч жанжины тамгыг хамаарсан хэбэй есөн зэрэг нэмсэн долоон зэрэг тэмдэглэсэн засгийн улсад туслагч гүнгийн бичиг.

Шадард явах Хэрлэний Барс хотын чуулганы дарга таван зэрэг нэмсэн долоон зэрэг тэмдэглэсэн засаг төрийн жүн ван, дэд чуулганы дарга долоон зэрэг нэмсэн дөрвөн зэрэг тэмдэглэсэн халхын сэцэн хан танд өргөн илгээв. Явуулах учир өдгөө их жургааны газраас тушаан хүрч ирсэн бичигт манай жургаанаас тогтоосон хуулийг тодорхойлон гаргаж монголчууд хятад бичиг хэрэглэхийг чангалан цаазалсугай хэмээн Бадаргуулт төрийн хоёрдугаар он намрын сүүл сарын шинийн долоон айлтгасанд мөнхүү өдөр зарлиг хэлэлцсэн ёсоор болгогтун хэмээсэн нь хичээнгүйлэн дагаж олдвоос уг айлтгасан эвхмэлийг хуулан бичиж Шүүх явдлын яам Бүгдийг байцаах яам, Явган цэргийн бүгдийн дарга яаманд явуулж журамлан дагуулахаас гадна басхүү олон харьяат жанжин хошуу нь захирагч сайд хэрэг шийтгэгч сайдад явуулж дотоод гадаад засаг жургаан чуулган дөрвөн аймгийн олон чуулганы дарга нарт уламжлан тушаан явуулж уламлан олон харьяат хошуу жич Алашааны зэрэг хошуунд тушааж нэгэн адил хичээнгүйлэн дагаж шийтгэсүгэй хэмээн тушаан хүрч иржээ. Иймийн тул үүнээ дөрвөн аймгийн эрхэм чуулганы дарга нар Эрдэнэ Шанзудба нар тус бүр явуулан дагаж шийтгүүлье. Үүний тул өргөн илгээв.

Бадаргуулт төрийн гуравдугаар он цагаан сарын хорин дөрвөн. Наалдуулсан хуудас.

Айлтгасан нь тогтоосон хуулийг тодорхойлон гаргаж зарлигийг гуйж монголчууд хятад үсгийн бичгийг явуулан хэрэглэхийг чангатган байлгаж саарах гэмийг арилгаж богд эзэн гэгээнээр айлтгахын учир.

Байцааваас түшмэл манай жургааны хууль бичигт дотоод гадаад засаг хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж, тавнангууд дотоод газрын бичээч Шоовонг урьж бичиг уншихуйг сургах ба эсвээс бичээч Шоовон болох болбоос болох үгүй зөрвөөс ван гүн тайжийг ёсон үгүйгээр явсан хүнд цаазын зургаанаар ялын ёсоор ял хэлэлцэн харьяат бичээч Шоовонг газар орны түшмэдэд тушааж язгуур нутагт хүргүүлж чангатган хураацгааж зарга хэрэв шүүж сүлбээлэн явж хатган сургах зэргийн учир буй бөгөөс зэрэг нэмэрлүүлж яллагтун. Бас дотоод гадаад засаг хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж тавнангууд хөвгүүн төрж нэр өгөхөд нийтээр манж монгол үсгүүд журмыг авбаас зохимой. Хятад үсэг бичгийн журмыг хэрэглэвээс болох үгүй нь зөрөх нь болбоос хууль зөрсөн ёсоор ял хэлэлцэгтүн хэмээжээ. Хууль журмыг нарийвчлан хичээвээс монголчууд газрын хүн нь урьж бичиг уншихыг сургаваас болохгүй бөгөөд хөвгүүн төрж нэр өгөхөд хятад үсгийн журмын хэрэглүүлбээс болохгүй эсвээс монголчууд хятад үсгийг тоолговоос саарах гэм эдэхүйд санаа гүн бөгөөд өнө тиймийн тул түшмэл манай жургааны шийтгэсэн монгол хэрэг зүйлд аливаа дотоод гадаад засаг явуулбаас зохих албаны бичигт Манж Хятад бичгийг ялгахгүй. Цөм хуучин хуулийг хичээнгүйлэн дагаж монгол үсгийг орчуулж олон харьяат газарт тушаан явуулсан огт аймшиггүй хялбарчилж шууд хятад бичгийг хэрэглэхгүй дотоод гадаад засаг монгол олон харьяат газрын элдэв зүйлийн жургаанд мэдүүлсэн бичиг жич:

Нийслэл хотод ирж заалдсан хэрэгт бас ч хуучин хуулийг хичээнгүйлэн дагаж монгол үсгийн бичгийг үл хэрэглэхээр санамсаргүй ойрдахь жич монголчууд нийслэл хотод ирж заалдсан хэрэг шууд хятадын өргөл өргөн барив. Өргөл өргөн барих хүн огт дотоод гадаад үсгийг танихгүй бөгөөд тун хятад үсгийг ухахгүй хүн буй амой. Даруй энэ жил зуны сүүл сард Шүүх явдлын яамнаас түшмэл манай жургаан лугаа хамт нийлж айлтгаж дууссан монгол тайж нар Бүгдийг байцаах яаманд өргөн заалдсан чуулганы дарга Балбасонд дарж вангийн хэргэмийг хуурч залгамжлуулах нэгэн хэрэг заалдах хүн тайж муухан төлөө заалдсан монгол Мөнхбуяны өргөн барьсан өргөл цөм хятад үсэг зөв муухан хятад үг нь ухахгүй. Мөнхбуян хятад үг нь өчүүхэн ухавчаар огт хятад үсгийг танихгүй. Хожим зарлигаар түшмэл манай жургаанд тушааж шүүх гэрт даруй тэдний хятад өргөн аль хүн төлөө бичихүйг асууваас тэдний үзсэн нь түшмэдийн хошууны монгол Башла нэгэн хүн хятадаар хэлэлцэн орчуулж бичвэй хэмээвэл дараа зарлигаар Шүүх явдлын яаманд тушааж түшмэл манай жургаан лугаа хамт нийлж шүүн шийтгүүлэхэд айлтгаж авч ирсэн хөндлөн хүн нийслэл хотод ирж ам нийлүүлэн шүүж өргөл магадын учрыг олмой. Энэ хэрэг огт Балбасонг дарж хууран залгамжлах зэргийн хэргийн учиргүй харьяат дарга заалдсан ард цөм хууран хэтэрхий хууль ёсоор ялган салгаж ялалсан бөлгөө. Жич хятадын өргөлийг хятадаар хэлэлцэж орчуулан бичсэн Башла хэд хэдэн удаагаар харьяат чуулганы даргын өргөн мэдүүлж сурвалжлан байцаах огт энэ хүн үгүй түшмэл бид бүгд нийлж айлтгагтун, хэрэг дуусгасан айлтгах эвхмэлийн дотор

Зарлиг харьяат чуулганы дарга нарт ухуулж Башлаг байцаан барж эрх үгүй олж нягтлан шийтгэлгүй явдлыг гуйн айлтгасанд зарлиг хэлэлцсэн ёсоор болгогтун хэмээсэн нь хичээнгүйлэн дагаж данс тэмдэглэжээ. Санаваас Башла хүн буй үгүй эсвээс овог нэрийг хуурмагаар бичих явдлыг цөм болиулж болохгүй гагцхүү байцааваас урьдах жил монголчуудын заалдахгүй дуртай хэрээр түүний дураар хятад үсгийн өргөлийг бичиж түргэлэн эс цаазалбаас эрхгүй дотоод газрын хүн шалтгаалж ашгийг хичээхүй арга этгээд санааны дураар сурган хатгаж өргөлийг хэтдээр хэлэлцэн орчуулах хүн нь хуурмагаар бичиж үл байлгахуйд хүргүүлмүй. Ийм болбоос монгол газрын хүний сэтгэл нэн занд ихэд холбуулсан явдал буй амой.Түшмэлийг бүгдээр зөвлөлдөж зарлигийг гуйн хууль ёсоор монголчууд дотоод газрын хүнийг залж бичиг уншихыг сургах ба жич хүү төрсөн нэр өгөхөд хятад бичгийн журмыг хэрэглүүлж болохгүй олон зүйлд нарийвчлан бадруулж шийтгэж гэм зүйлийг арилгасугай . Гуйх нь үүнээс урагш хэрэв монгол хүн түшмэл манай жургаан эсвээс бус яаманд хятад үсгийн өргөл өргөн барих заалдах хэрэг буй бөгөөд тэр заалдах хэрэг буй бөгөөс тэр айлтгах хэргийн учрыг өөр шүүж шийтгүүлэхээс гадна эрхгүй төлөө хятад үсгийн өргөн бичих хүн нь урьд заан гаргаж барын мөрийг тодорхойлон нийлүүлээд заалдуулга буруу ялын ёсоор ялалсугай. Басхүү журганаар хятад үсгийн өргөл өргөн барих монгол хүн нь хуулиас зөрсний ёсоор шийтгэсүгэй. Хэрэв магад үг өчих эсбээс санааны дураар хуурмагаар бичвээс даруй өргөн барих монгол хүн нь Шүүх жургаанд тушаан өгч заалхийлэн зарцлах хүн нь чангалан асууж хамтаар залхаан шийтгүүлсүгэй. Ийм цааз хуулийг тодорхойлон гаргаваас хугацаж сүлбээлэхүйг тасалж хөнгөн заалдахуйг байлгаж болмой. Түшмэл бид монгол газрын хүний сэтгэл нэн занг залруулан засах санаа үүсгэж хичээнгүйлэн эмхмэл бичжээ. Айлтгаж зарлиг буулгасаны хойно түшмэл манай жургаанаас Шүүх явдлын яам Бүгдийг байцаах яам Явган цэргийн бүгдийн дарга яам, жич дотоод гадаад засаг монгол газарт мэдтүгэй хэмээн хэмээн явуулж нэгэн адил журамлан дагасугай. Мөнхүү энэ зүйлийг түшмэл манай жургааны хууль бичигт зохион оруулж үүрд удтал дагаж явсугай. Жич олон яаманд монгол газрын олон чуулганд явуулбаас зохих хэрэг буй бөгөөс цөм түшмэл манай жургаанд мэдэгд хэмээн явуулж монгол бичгийг орчуулан уламлан явуулсугай. Хятад үсгийн бичгийг жургаанаар хэрэглэж тэднээс тушаан өгч болохгүй тогтоосон хуульд нийлүүлмой. Түшмэлийг тогтоосон хуулийг тодорхойлон гаргаж монголчууд хятад үсгийн бичгийг хэрэглэхэд чангалан байлгахын учирд зохих ба үл зохих явдлыг гуйх нь:

Богд эзэн гэгээнээр айлдаж сурган зааж журамлан явуулах ажаамуу. Хичээнгүйлэн айлтгасан зарлиг гуймой хэмээн бадаргуулт төрийн хоёрдугаар он намрын сүүл сарын шинийн долооноо. Зарлиг хэлэлцсэн ёсоор болгогтун хэмээв.

М-31, д-2, хн-2871, 2-р бичиг