Дуучин Б.Амархүүд зодуулсан хүн нь С1 телевизийн хөтлөгч Ц.Чойжилсүрэн гэдгийг эх сурвалжууд баталж байна. Тэдний хооронд гарсан маргааны улмаас Б.Амархүү хүмүүс дагуулж цэнгээний газарт үйл ажиллагаа хөтөлж байсан хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодсон аж.

Маргаан гарах болсон шалтгаан нь дуучин Б.Амархүү үйл ажиллагаанд нь оролцож дуулж өгнө гэсэн ч дуулаагүй аж. Үүнд нь эгдүүцсэн хөтлөгч Ц.Чойжилсүрэн үг хэлсний төлөө дуучин Б.Амархүү хэсэг бүлэг залуусын хамт очиж зодсон бөгөөд уг хэрэг явдал камерт бичигдсэн аж.

Хүн зодож танхайрсан Б.Амархүү гадаадад аялан тоглолт хийж байгаа бол зодуулсан Ц.Чойжилсүрэн эфиртээ гарч чадахгүй байгаа юм.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд Ц.Чойжилсүрэнгийн гэмтлийн зэргийг шүүх эмнэлэгээс хүндэвтэр гэсэн дүгнэлт гаргасан байна. Тодруулбал хөтлөгч залуугийн толгой хагарч, духандаа оёдол тавиулсан бөгөөд зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтсэн, спортоор хичээллэх боломжгүй болсон, дурангийн хагалгаанд орох шаардлагатайг эмч нар хэлжээ.