“Монголын сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн эрдэнийн титэм тэргүүндээ залж байсан Ч.Ичинхорлоо бүсгүй өдгөө нас дөч хол давсан ч өдрөөс өдөрт залууж байгаа. МҮОНТ-ийг урдаа барьдаг сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр дарга нөхөртэй болсон ч нэвтрүүлэгчийн ажлаа орхилгүй эфиртээ “үнэнч” байгаа. Түүний нөхөр нь НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан. Тэрбээр хоёр дахь нөхрийнхөө хоёр хүүхдийг төрүүлсэн нэгэн. Тодруулбал, анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч шантрахгүйгээр дахин амьдрал эхлүүлсэн. Мисс, нэвтрүүлэгч, хөтлөгч, жүжигчин, сэтгүүлч Ч.Ичинхорлоо өдгөө гурван хүүхдийн ээж болсон бөгөөд аз жаргалтай амьдарч байгаагаа байнга ярьдаг.

Тэрбээр том охиноо хүмүүжилтэй, боловсролтой нэгэн болгоход анхаарч АНУ-д амьдрах байрыг нь өөрөө олж өгч тохижуулсан гэдэг юм билээ.

Мөнхийн залуу гэх тодотголыг эзэмшиж байгаа нэвтрүүлэгч бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.