СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн хэдий ч жүжигчнээрээ ажиллаж байгаагүй халуухан бүсгүй Б.Хандын тоглосон “Параллель” ертөнц кино энэ сарын 30-нд нээлтээ хийх гэж байна.

Тэрбээр сайхан бүсгүйгээс гадна өөрийн мэдлэг боловсролдоо ихээхэн анхаардаг өндөр боловсролтой бүсгүй билээ. Үзэсгэлэнтэй бүсгүй Б.Хандыг телевизийн салбарт ажиллаж байснаар нь хүмүүс сайн мэддэг ч жүжигчин гэдгээр нь тодорхойлох нь ховор байдаг. Удаан хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй түүнийг “Параллель” ертөнц кинонд ямар дүрд тоглосныг олон хүмүүс ихээхэн сонирхож байгаа сурагтай.

Ингээд та бүхэнд “Параллель” ертөнц уран сайхны киноны “Халуухан” чимэг Б. Хандын хараа булаам зургуудаас хүргэж байна.