Ёодол дуулсаар Монголын урлагт хөл тавьсан дуучин  П.Баярцэнгэл өнөөгийн үлгэр жишээ залуусын нэг.  Хоёр охины аав тэрбээр энд тэндхийн арга хэмжээнд оролцохдоо архи огт амсдаггүй. Харин шоу цэнгээнд оролцож байхдаа уусан хүмүүсийн дунд уусан юм шиг л хөгжилдөж, шаардлагатай бол мэргэжлийн өндөр түвшинд шүгэлддэг нэгэн ажээ. Түүний нэгэн үдэш манай дуранд ийн буусан байх юм.