Жүжигчин Р.Адъяа эхнэрээ зодож танхайрсан. Эхнэр нь өчигдөр цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн бөгөөд өргөдлийн дагуу жүжигчин Р.Адъяаг эрэн сурвалжилж эхлээд байна.

Тодруулбал, Р.Алъяа  2018 оны  3 сарын 13-ны өглөө согтуу гэртээ ирж эхнэрээ зодож, дэвсэхийн зэрэгцээ хөнөөхийг завдсан бөгөөд эхнэр нь гэрээсээ зугтаж гарснаар амь аврагдсан. Улмаар цагдаа дуудахад жүжигчин Р.Адъяа гэрээсээ гараад сураггүй байгаа аж. Жүжигчний эхнэр тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өчигдөр жүжигчний эхнэр цагдаагийн байгууллагад хандаж түүнийг эрэн сурвалжлуулахаар болсон байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.