Сүүлийн үед цахим орчинд элдэв зарууд явах болсон. Энэ зарын дагуу биеэ үнэлдэг байсан бүсгүйчүүдийг дуудаж ирүүлээд хүчиндэж, дээрэмддэг байсан хоёр залууг Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан байна.

Энэ хэргийг үйлдэгчид нь өмнө нь ял эдэлж байсан этгээдүүд бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Тиймээс иргэд энэ төрлийн зарыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж гэмт хэргээс урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.