Жүжигчин Б.Эрдэнэцэцэг Alivemax-ийг хэрэгдэхгүй байхыг өөрийнхөө цахим орчинд сэрэмжлүүллээ. Тодруулбал тэрбээр:


Энэ сүлжээний гайхамшигтай эмчилгээ гээд байсан нь сая мэргэжлийн хяналтын шалгалт хийхэд эмийн биш хүнсний зориулалттай цацлага гэдэг нь тогтоогджээ. Би хүртэл хорт хавдартай аавдаа, өөртөө авч хэрэглэснийг нь яана. Иймэрхүү аргаар бизнес хийхээ болиоч ээ.

Хүн аргаа барахдаа сайн гэсэн болгоныг л хайж, хэрэглэдэг. Муухай юмаа хүмүүсийн өвчин зовлонгоор мөнгө олох ч гэж дээ, арай ч дээ. Даанч бараг бүх телевизээр их рекламдсан юм аа, бүүр залхтал шүү. Энийг хэрэглээд бараг бүх өвчин эдгэрлээ гээд л яриад байхаар нь итгээд, мөнгөө бариад очсон нь ийм л байна. Одоо эм эмчилгээний рекламанд хууртахгүй ээ. Та нар минь ч гэсэн болгоомжлоорой” гэсэн байна.