“Монос” групп олон гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг. Үүний нэг болох морьтой тосыг комоор нь худалдан авсан бүсгүй гоо сайхнаараа хохироод байна. Худалдан авагч бүсгүй эмзэг арьстай гэдгээ хэлсээр байхад тестер өгч таарч байгаа эсэхийг нь ч тогтоогоогүй аж.

Улмаар “Монос”-оос худалдан авсан бүтээгдэхүүн нь харшил өгөхөд учир байдлыг хоёр удаа хэлэхэд тоогоогүй байна. Үүгээр ч зогсохгүй энэ талаар өөрийнхөө цахим орчинд байршуулахад хуулийн зөвлөх нь та цахим дахь постоо устгана уу, бид хохирлыг барагдуулах болно гэсэн ч сураггүй алга болсон байна. Харин бүсгүй гоо сайхнаараа ийнхүү хохирсон байх юм.

Энэ талаар бүсгүй: “Би нөгөө Монос группээс гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж аваад харшил өгөөд гэсэн хүн байна. Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа эмзэг арьстайгаа хэлсээр байхад тестер өгөөгүй, дээрээс нт буруу тос өгч явуулсан. Хүний нүүрэн дээр ийм их харшил, өөрчлөлт өгчхөөд, хоёр удаа аймаар нүүртэйгээ очиж уулзаж байхад огт тоогоогүй. Одоо бүр эмнэлэгт хэвтчихээд байхад огт ирж уулзаагүй байна.

Пост тавьсан өдөр хуулийн зөвлөх нь ярьж постын устгаад өгөөч ээ, бид нар удахгүй тань дээр яваад очье гэсэн. Тэр өдрөөс хойш хэд хонов. Ийм байж болохгүй ш дээ. Бүхэл бүтэн хүний гоо сайхан яригдаж байна.” гэв.

Үйлчлүүлэгчдийн хувьд том групп, найдвартай гэж л Монос группийг сонгодог. Гэвч оруулж ирж буй бүтээгдэхүүн нь ийнхүү бусдад харшил өгч байгаа асуудалд анхаарахгүй, хайнга хандаж байгаа нь худалдан авагчаа алдах эрсдэл бий болж байгааг олон хүн хэлж байна.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Монос группийн төлөөллөөс тодруулан эргэж мэдээлэх болно.