“single ladies-3” кино нээлтээ хийхтэй зэрэгцээд нэгэн залуу олны анхаарлыг татсан. Тодруулбал адуучин залуу Алтангэрэлийн дүрд Г.Ананд гэх залуу анхаарал эрхгүй татаж байсан юм. Монголжуу төрх, өөрт нь дэндүү зохисон инээмсэглэл, цагаан шүд, зангирсан булчин шөрмөс нь дэлгэц дүүрэн гарахаар бүсгүйчүүд түүнийг сонирхож харсан нь цөөнгүй байсан бизээ. Тэгвэл Г.Ананд манай дуранд энгийн төрхтэйгөөр өртлөө.