10 асуулттай дараах сонжоо таны мэдрэмж хэдэн настайг илтгэх болно. Зургийн дугаарт байгаа тоог нэмээд хариугаа хараарай.
Асуулт 10. Дараах өнгөний сонголтуудаас аль нь таньд илүү таалагдаж байна вэ?




Асуулт 9. Та яг одоо дараах дөрвөн хоолны алийг нь идмээр байна вэ?

Асуулт 8. Хайр, амжилт, мөнгө, өнөр өтгөн гэр бүлийн аль нь таны мөрөөдөл вэ?

Асуулт 7. Аль нь таны дуртай киноны жанр вэ?

Асуулт 6. Гадаад хэлний дамжаа, спорт клуб, санхүүгийн сургалт, урлагийн сургалтын алинд нь суухыг хүсэж байна вэ?

Асуулт 5. Аль нь таньд таагүй нөхцөл байдал вэ?
1. Тань руу бүдүүлгээр орилох
2. Ичгэвтэр байдалд орох
3. Шударга бус байдал
4. Өөрийгөө буруутгах

Асуулт 4. Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?
1. Гэртээ
2. Клубт
3. Тэмдэглэхгүй
4. Дотны хүнтэйгээ

Асуулт 3. Ирээдүйгээ бодоод үзээрэй. Хэрхэн төсөөлөгдөж байна вэ?
1. Аз жаргалтай
2. Тодорхойгүй
3. Айдастай
4. Гунигтай

Асуулт 2. Амралтаараа хаана амрахыг хүсч байна вэ?

Асуулт 1. Дараах зургаа юу харж байна вэ?
1. Батман
2. Харахад л тавгүй сэтгэгдэл төрүүлж байна
3. Дээрхээс өөр хариулт буюу бусад
4. Юу ч мэдэгдэхгүй байна.

Үр дүн:
• 10-19 оноо: 9 настай хүүхдийнх шиг мэдрэмжтэй таны зүрх үргэлж хайраар бялхаж байдаг. Та эрч хүчтэй, бүх зүйлийг сонирхдог, нийтэч нэгэн. Та тухайн цаг үеийн мэдрэмжээ тэр чигээр нь бусадтай хуваалцдаг.
• 20-29 оноо: 15-19 настай хүүхдийнх шиг мэдрэмжтэй та сэтгэл хөдлөл ихтэй. Та бол зоригтой дайчин, туршигч нэгэн. Та үргэлж өөрийгөө болон эргэн тойрон дахь хүмүүсээ сорьдог.
• 30-33 оноо: Таны мэдрэмж 20-29 настай. Та хувь хүн болон төлөвшсөн тул хэзээ, хаана, юу хийхээ маш сайн мэддэг төгс нэгэн. Тэр ч утгаараа хөгжилдөх чадварыг дээд зэргээр эзэмшсэн нэгэн.
• 34-37 оноо: Таны мэдрэмж 29-55 настай. Таны ухаан санаа дунд эргэм насных болохоор тэр бүр сэтгэл хөдлөлд автаад байдаггүй. Төлөв түвшин нэгэн болохоор аливааг олон талаас нь харж бодож тунгаадаг.
• 38-40 оноо: Таны мэдрэмж 55 болон түүнээс ч хөгшин гэж хэлж болно. Ийм мэдрэмжтэй хүмүүс өөрийнхөө амьдралын юуг ч бусдад батлах албагүй гэж боддог. Та ямар ч баг зүүдэггүй, ямагт өөрийнхөөрөө л байдаг.