“F studio”-ийн шинэхэн бүтээл “Параллель ертөнц” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй ч танхим дүүрэн үзэгчтэй байгаа. Инээдмийн төрлийн уг киноны найруулагчаар Ц.Амартүвшин болон Б.Ганчулуун нар ажилласан бол гол дүрд СТА, жүжигчин Б.Барслхагва, “+17 цувралаар” олны танил болсон жүжигчин Цогтоо, Жижгээ, Эмоци продакшний жүжигчин Нямка, Маск продакшний жүжигчин Ц.Ганзориг, жүжигчин Э.Одбаяр зэрэг уран бүтээлчид тоглосон.

Тэгвэл энэ кинонд ганцхан үг хэлдэг хамгийн бяцхан жүжигчин нь жүжигчин Б.Барслхагвын хүү юм. Киноны нээлтийн үеэр аав хүү хоёрын хайр татам зургуудаас хүргэж байна.