Дуучин С.Сэрчмаа бүл нэж хоёр охинтой болсон цаг саяхан. Үүнтэй холбоотойгоор түүнийг цахим орчинд өмнөх нөхөртэйгөө эргэж нийлсэн гэсэн мэдээлэл цацагдсан бололтой. Энэ талаар тэрбээр өөрийнхөө цахим орчинд дараах мэдэгдлийг хийжээ.

“Гадуур миний тухай шаал худлаа юм бичигдээд тавигдсан байх юм.  Би ердөөсөө өмнөх нөхөртэйгөө суугаагүй байхад суулгаад бэлэг сэлт авхуулаад зохиож бичээд байх юм аа.  Мөрөөрөө явж байхад яагаад ингэж худлаа бичээд байдаг юм бэ?!

Хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг. Энэ шар мэдээг өгдөг хүмүүс үйлийн үрээ эдлэх байх даа. Бурхан өршөөг! Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин л гэж боддог шдээ.

Үнэн худлаа мэдээнд залруулга хийх пэйж хуудастай байсан нь яамай даа😢😞 Хүн юм болхоор заримдаа гутрах гуних үе гархал юм.” хэмээн бичжээ.