Бриан Тернер болон түүний нөхөр Жордан нар АНУ-ын Кентукки мужид амьдардаг. Тэд саяхан анхны хүүхдээ өлгийдөн авахаар хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан бөгөөд анхны хүүхэд хүү, охин аль нь ч байсан яахав хэмээн ярилцаж байжээ. Төрөх хугацаа нь болж Бриан Тернер нярайлахад хүсэн хүлээж байсан ганц хүүхэд гэж бодож байсан нь таван ихэр хүүхэд болж таарсан байна. Хосууд хязгааргүй баяртай байгаа бөгөөд өдөрт 60 живх, 40 угж, угаалга гээд тун ч завгүй болсон. Өнөр бүлд Бриан Тернерын ээж болон асрагч бүсгүй тусалдаг бөгөөд таван ихрийн хоёр нь хүү, гурван охин ажээ. Ингээд хайр хүргэм таван ихрийн зургуудаас хүргэж байна.