Эгчтэйгээ хамт УИХ-ын гишүүн болсон хүн бол “Мон-Уран”-ы хэмээх Б.Наранхүү. Бизнесмэн энэ эрхмийн залхуу хүрээд хэцүүхэн байгаа бололтой. Тодруулбал, өчигдөр УИХ-ын хаврын чуулганы нээлт боллоо. Чуулганы танхимд тэр бүр харагдаад байдаггүй Б.Наранхүү гишүүн чуулганы нээлтэд оролцов. Түүнээс ярилцлага авах хүсэлт тавихад “Яахын бэ. Наад Эрдэнэт, Оюу толгойгоор чинь би юу ярих юм. Тэгээд ч хавар болоод залхуу хүрээд байна, ойлгоорой” гэж хэлээд Ерөнхийлөгчийн өрөө рүү явсан юм.

Залхуу хүрэхээрээ УИХ-ын чуулганд ордог гишүүнийг уншигч та хэрхэн дүгнэж байна вэ?