Шоу нэвтрүүлэгт оролцож анх олны танил болж байсан бүсгүйчүүдийн нэг бол Реппер Дөлгөөн.  Тураад улам ч үзэсгэлэнтэй болсон тэрбээр огт гоо сайхны хагалгаанд ороогүй гэдгээ хэлдэг. Өөрийгөө ялж чадсан бүсгүй өмнө нь таван залуутай үерхэж байсан гэдгээ хэлж байсан бол өдгөө зургаа дахь найз залуутайгаа үерхэж байгаа. Гал халуун хайрандаа шатаж яваа Дөлгөөн найз залуугийнхаа зургийг нууцалдаг байсан бол сүүлийн үед шууд тавьдаг болоод байгаа бөгөөд түүний хайрыг татсан залуугийн зургуудаас хүргэж байна.