УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын гишүүдийг зэмлээд авлаа. Тодруулбал С.Жавхлан: “УИХ-ын сандал ширээг улаан, цэнхэрээр нь будах хэрэгтэй. Нохой шиг хэмлэлдэж байгаагаа харцгаа. Шившиг шүү. Би гурав, дөрөв, тав сонгогдсон гээд таахалзаад байгаа гишүүдэд хандаж асуулт байна. Та нар яг өнгөрсөн хугацаанд яг юу хийсэн юм бэ. Та нар өнгөрсөн дөрвөн жилд ийм байсан, би одоо ингэх гэж байна гэсээр байгаад өнгөрлөө. Монголчууд маань яасан их тэвчээртэй юм бэ. Гадаадад гарч зарц барлаг хийж байна. Энэ их тэсвэр тэвчээрээр нь бахархаж байна. Харин энэ танхимд монгол хүний төлөө зүтгэж байгаа хүн байгаа юм уу. Би маш их анзаарч байна, хараад гуниглаж байна. Нарийн ярьвал Жавхлан ч үүнийг шийдэж чадахгүй байна. Ганцаардаад байна.” гэв.