Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол бөхийн өргөө болон, Мишээл экспо төвд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг найман хоногийн өмнө хүргүүлсэн. Тодруулбал, зориулалтын бус газар урлагийн тоглолт хийсний уршгаар хүн унаж бэртэж гэмтэх, тааз нурах зэрэг асуудал үүсдэг тул ийнхүү тоглолт хийхийг хориглож байгаа.

Үүнийг Монгол бөхийн өргөөний  удирдлага үл тоомсорлон өчигдөр ахмад нас настнуудад зориулсан “Дуулах өдөр” цэнгүүнийг зохион байгуулсан байна. Энэ үеэр 60 орчим настай эмэгтэй нас барсан байна.

Хэрэг болсонтой холбоотойгоор яг одоо Бөхийн өргөөнд цагдаагийн байгууллагаас ажиллаж байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.