Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах  413-р хорих ангид хүн амины хэргээр ял эдэлж байсан ялтан Даваажавын Зоригт 2017-04-08-ны өдөр оргосон байна.

Ялтан Даваажавын Зоригт нь 43 настай эрэгтэй, оргох үедээ уг хорих ангид гадуур ажил хийдэг буюу гахай малалдаг байсан.

Үйлдсэн хэрэг:  2012 оны 3-р сард Чингэлтэй дүүргийн  9-р хороонд зодоон хийж, зодсон хүн нь нас барсан тул Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд дараа жил магадлангийн хурлаар орж суллагдах боломжтой этгээд байсан.

Содон шинж тэмдэг: Баруун тал руу мурийсан хамартай,  зуйван бор царайтай өтгөн хар хөмсөгтэй, хоёр хөмсөгний дунд сорвитой, үүдэн шүдгүй , давхараагүй бор нүдтэй.

Тиймээс ялтан Д.Зоригтыг харсан хүн цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж мэдээлэл өгч болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.