Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний шинжээч О.Даваасүрэн даваа гарагт Монголын мэдээ сонинд ярилцлага өгч “шүгэл үлээсэн”. “Шүгэл үлээгч” бүсгүй өөрийнхөө цахим хуудсанд ШШҮХ-г аварцгаая хэмээн байр сууриа илэрхийлсэн байх бөгөөд түүний байр суурийг хүргэж байна.

Шоронжсон ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН- г аварцгаая!
Сонгуулийн дараа ээлжит халаа сэлгээ болж насаараа ШШГЕГ-Т дарга хийсэн гэх бригадын генерал Батжаргал ирж хүрээлэнг үндсэндээ шоронжуулав. Бүтцийн өөрчлөлт нэрээр өөрийн гар хөлийн хүмүүсээ томилж даргын том өрөө нь багадаж бүхэл бүтэн давхраар нь эзэгнэж хэдэн шинжээч нараа нэг умгар жаахан өрөөнд 5-9өөр нь суулгаад л. Тэр хүнтэй хэн ч зөрж өнгөрч болохгүй, тэр хүнтэй таарвал хаана л булан тохой, нүх сүв байна тийшээ пижигнэнэ. За эцэст хэдэн дарга нараа бүлтэгнүүлж хуурамч дүгнэлт үйлдүүлэх тушаал өгөөд өөрөө ард нь сэм нуугдах. Яана даа, яая даа. Одоо сэрээч дээ хүрээлэнгийнхан минь. Эрт урьд цагт ямар гоё байгууллага байлаа даа!