Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Дархан аварга Ж.Мөнхбатыг өнөөдөр сүүлчийн замд нь үлдэж,  салах ёс гүйцэтгэлээ.  Салах ёс гүйцэтгэх ёслолд талийгаачийн гэр бүл,  төрөл төрөгсөд,  шавь,  бөхчүүд гээд төр нийгмийн зүтгэлтнүүд болон Х.Баянмөнх аварга ирсэн юм. Тэрбээр нулимс дуслуулан сууж байсан бөгөөд ёсолж хүндэтгэл үзүүлсэн.

Монголын үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээ, олимп, дэлхийн дэвжээнд хоёр Мөнх биенээ хурцалж, амжилт өөд хамтдаа алхсан хоёр Мөнхийн нэг нь түрүүлж тэнгэр дэвшихэд үлдсэн нь нулимс дуслуулан байгааг харахад эмтрэм байлаа.

Салах ёс гүйцэтгэх үеэр сумогийн Их аварга Мөнхбатын Даваажаргал: ”Аавтай минь салах ёс хийхээр хоёр мөнхийн нэг Их аварга Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ. Төрийн наадамдаа бие биенээ даван ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн хоёр мөнхийн маань үе түүх болон үлдэж байна. Баянмөнх аваргадаа урт насалж удаан жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн.

Талийгаачийг Алтан-Өлгийд нутаглуулсан юм.