Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн соёл урлагийн газар, Мишээд Экспо, Бөхийн Өргөө, Crocus event hall, Corprate convention centre, One event hall зэрэг газруудад тоглолт хийхийг хориглоод байна.

Тодруулбал Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд урлагийн тоглолт, үзүүлбэр зохион байгуулж байгаа газруудын үзвэрийн танхимыг газар хөдлөлт, гал, усны аюулаас  хамгаалах тусгай бүтцээр, батлагдсан зураг төслийн дагуу барьж байгуулаагүй, техник, тоног төхөөрөмж, цахилгааны монтажийг  галын аюулгүй  болон техник ашиглалтын дүрмийн дагуу суурилуулаагүй, үзвэрийн танхим акустик ханагүй, барилга байгууламжийн  материал, хийж, бүтээц, эдлэхүүн нь  ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэлтэй, бат бэх тогтвортой материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэлтэй, бат бэх тогтвортой байх шаардлага хангаагүй, үзэгчдэд үг яриа, хөгжмийн аялгуу хүргэх зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тоноглоогүй, үзвэр үйлчилгээ явуулж буй танхимын орчин нь хөдөлмөрийн аюүлгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангагдаагүй, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах зорилгоор дотоодын хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээ хийдэггүй зэрэг зөрчил илэрч байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.4, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтууд тус тус зөрчигдөж байна гэж үзсэн. Тиймээс  дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг мэдэгдсэн аж.   Энэхүү мэдэгдлийн дагуу урлагийн тоглолт, үзүүлбэр зохион байгуулахдаа зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөхгүй байх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвиин нөхцөлииг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг мөн анхааруулсан байна.

Тиймээс  Нийслэлийн соёл урлагийн газар, Мишээд Экспо, Бөхийн Өргөө, Crocus event hall, Corprate convention centre, One event hall зэрэг газруудад тоглолт олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж байна.