УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат өнгөрсөн амралтын өдөр  бусдад зодуулсан аж. Тэрбээр энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа бөгөөд гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаад байгаа юм.

Тодхуулбал,  өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний гадна үүссэн асуудлын дараа цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөг хамгаалалтад авч хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй. Гэтэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг Бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байхад нь хэсэг бүлэг залуус  ирэн биед нь халдаж, Бөхийн өргөөнөөс чирч  гаргажээ.

Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагин 2-р хэлтэс шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.