Өнөөдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн26-р хороонд Саруул хотхонд баригдаж байсан кран, жолоочтойгоо өндрөөс унасан хэрэг гарлаа. Хэргийн газарт Онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас ажилласан. Краны жолоочид эмнэлгийн түргэн тусламж үзүүлсэн байна.

Кран өндрөөс унахдаа Баянмонгол хорооллын 410-р байрны дээд хэсгийг мөргөсөн аж. Мөн нэг машин дээр нурсан байна. Тиймээс иргэд баригдаж байгаа барилгыг тойрч явж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.