1980-д онд хит болж байсан дууны нэг бол 1979 онд бүтээгдсэн “Чи бидэн хоёр” дуу. Хоёр аятай энэ дууг анх Вандан Дуламсүрэн дуулж олон нийтийн хүртээл болгож байсан түүхтэй. Түүний дараахан Филармонийн н.Оюунчимэг дуулсан нь хит болж байсан юм.  Гайхалтай энэ дууны үгийг Б.Лхагвасүрэн, аяыг Батсүх, Ц.Нямдорж зохиосон бөгөөд дуучид өөрсдийнхөөрөө амилуулан дуулсаар байгаа.

Хөдөлмөрийн баатар, АУЗ Төрийн шагналт Б.Лхагвасүрэн: Би залуу байж, гэрлээд олон жил болоогүй 4-5 хүүхэдтэй байсан үе. Бид хоёр энэ айлын юу нь вэ? Алаг эрээн энэ хорвоогийн юу нь вэ гэдгийг бодож байгаад бичсэн. Батсүх маань тансаг аялгуутай дууг их хурдан хийнэ. Их дэгжин хөгжмийн зохиолч. Дууг хүргэх ажилд Вандан Дуламсүрэн хүргэсэн. Удалгүй Ц.Нямдорж ая хийсэн. Тэгээд л энэ дуу маань хоёр яатай болчихсон. Аль алинаар нь улсууд дуулдаг. Би дууг минь дуулсан хүн бүрт хайртай.”
Уг бүтээлийг сүүлийн үед дуулсан дуучдаас  хэн нь илүү амилуулсан болохыг харьцуулан хүргэж байна.

 

Дуучин П. Идэржавхлан Жүжигчин З. Онон- Чи бидэн хоёр

Дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа- Чи бидэн хоёр

Дуучин Т.Амина-Чи бидэн хоёр

Дуучин Д.Хишигбаяр Р.Дэлгэрмаа- Чи бидэн хоёр

Чи бидэн хоёр дууны үгийг хүргэж байна
Алтан нарыг тооноо гээд
Алаг дэлхийг гэрээ гэвэл
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо

Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо

Уулын өндөрийг дээврээ гээд
Ухаа толгодыг туургаа гэвэл
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо

Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо

Тэнгэрийн заадсыг тотгоо гээд
Тэнүүн талаа босгоо гэвэл
Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо

Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо

Эвийн заадсыг хайраа гээд
Энх голомтоо түүхээ гэвэл
Илчээ соёрхох ган тулганы
Ихэр төл нь чи бид хоёр оо

Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо

Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо

Өлзий утас нь чи бид хоёр оо
Хос багана нь чи бид хоёр оо