1980 оны сүүлээр монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард тумний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ. Түүнийг өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бүтээлч нөхөд нь үнэлдэг.

Харин  ард түмний гавъяат маань 32 жилийн дараа Булган аймагт аялан тоглолтоор явахаар болжээ.

МУ-ийн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн дууны уран бүтээлээс бүрдсэн “САНАА ТЭГШХЭН ЯВААРАЙ” аялан тоглолт төрөлх нутаг, Булган хангай нутгаар хүлгийн жолоо залахаар болжээ. Тоглолтонд урилгаар МУГЖ Н. Төмөрхуяг, А. Отгончимэг, Б. Мэндбаяр нар оролцоно.

  Та бүхэн хүрэлцэн ирж таалан соёрхоно уу.