УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу Прокурор, АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт Эрдэнэтийн 49%, С.Зоригийн хэрэг, Б.Хурцын хууль бус үйлдлүүдийн талаар Нээлттэй хэлэлцүүлэг хийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. Тиймээс энэ асуудлаар АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандангаа  өнөөдөр 11:30 цагт тайлбар авахаар болсон байна.  Тайлбар өгсний дараагаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.