Бид хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахад голлон анхаардаг. Тэгвэл бэлгийн хүчирхийлэлд насанд хүрсэн эрэгтэй хүн ч өртдөг байна. Яг ийм хэрэг 2018.03.21-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудалд болжээ. Хэргийг СХД-т оршин суух 31 настай В гэгч бусадтай бүлэглэн үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.