Сүүлийн үед сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл их гарах болсон. Тухайлбал

  • БЗД-ийн 24 хороонд жирэмсэн эмэгтэй хүүхдээ бие засах газар унагаасан байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 29-ний 08:26-д авч, бүрэлдэхүүн шалгахад: Баян-Өлгий аймаг “А” /эм.26н/ нь 6-н сартай жирэмсэн, 52см урттай, 2,8 кг амьгүй ургийг бие засаж байгаад унагасан хэргийг БЗДЦХ-1 шалгаж байна
  • БЗД-27 хороонд байрлах хүнсний дэлгүүрт “А” /эм.17н/ нь өөрийн төрсөн хүү “Ч” /эр.1сар 20х/-той хүүгээ төрсөн эцэг гэх “Э” /эр.20н/-нд өгнө гэж орхиж явсан хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.

2018 он гарсанаас хойш Цагдаагийн байгууллагад амьгүй нярай хаясан тохиолдол 4 бүртгэгдээд байна. Хэрэв уг гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдвол доорхи хариуцлагыг хүлээлгэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай анги:
АРАВДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
10.5 дугаар зүйл. Эх нярай хүүхдээ алах

1.Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Тайлбар: -Энэ хуульд заасан “нярай хүүхэд” гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг ойлгоно.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу тус тус эрүүгийн хариуцлагыг хүлээгэдэг байна.

Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж, болзошгүй эрсдлээс сэргийлэх шаардлагатай байгааг сэрэмжлүүлж байна.