Бид хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахад голлон анхаардаг. Тэгвэл бэлгийн хүчирхийлэлд насанд хүрсэн эрэгтэй хүн ч өртдөг байна. Яг ийм хэрэг 2018.03.21-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудалд болжээ. Хэргийг СХД-т оршин суух 31 настай В гэгч бусадтай бүлэглэн үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Харин энэ хэргийн хохирогч хэргийн мөрдөн байцаалтын явцад цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө эргүүлэн татсан байна.
Өргөдлөө эргүүлэн татсан учир нь хүчиндсэн болон хүчиндүүлсэн гэх иргэд нь бэлгийн цөөнх бөгөөд тухайн өдөр хамтдаа архидан согтуурч, хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн аж.