Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ЦЕНЗУРГҮЙ СУРВАЛЖЛАГА  нэвтрүүлгээрээ Хотгор шанагын уурхайн дуулианы мөрөөр бэлтгэсэн байдаг.

Тэгвэл энэ нэвтрүүлэг гарсантай холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан ёсны мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ

Намайг гүтгэсэн ээлжит захиалгат нэвтрүүлэг гарчээ. Үүнд тайлбар өгье.

Нэг: “Хотгор шанагын” уурхайг худалдан авах үйл ажиллагаанд миний бие ямар нэг байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар албан бичгийг Солонгосын талд хүргүүлсэн бөгөөд ирсэн хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна. Энэ бичгийн хариуд Хотгор шанагын уурхайг худалдан авахдаа Ч.Хүрэлбаатартай холбогдож ярилцсан, хэлэлцсэн, туслалцаа авсан зүйл огт байхгүйг дурджээ. Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байхав, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байхав. Хэрвээ үнэхээр тийм бол би өөрийгөө Монгол улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя. Өглөөнөөс эхлээд виз хэлээд өгөөч, хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм гэж иргэд эхнээсээ хандаж эхэллээ. Солонгос орон хуулиа хатуу чанд сахиж, дээдэлдэг төртэй улс учир бодит мэдээллийг өгсөн л энэ.

Хоёрдугаарт: Бөхмөрөн суманд 2006 онд ашиглалтад орсон Нүүрсний хийн цахилгаан станцыг намайг бариулж, туузыг нь хайчилж, улмаар 800 гаруй сая төгрөг шамшигдуулсан мэтээр дурджээ. Гэтэл тэр үед миний бие Сайд битгий хэл УИХ-д нэр дэвшихээ ч мэдээгүй төрийн албанд зүтгэж явсан нь бас үнэн. Юун тууз хайчлах манатай. Харин намайг Эрчим хүчний сайд байхад Бөхмөрөн сумыг Цагааннуураас өндөр хүчдэлийн шугамд холбох ажил эхэлж байнгын тог цахилгаантай болсон гэдгийг хэлье.” гээд  дараах гурван зургийг хавсгаргасан байв.

Харин үүний хариу болгож сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ч мөн өөрийнб айр сууриа илэрхийлсэн юм.

 

Тэрбээр: ” Хүрэлбаатар минь дээ…. Хэрэв гүтгэсэн юм бол ах нарын чинь гарын үсгээ дурайтал зураад дансаараа авсан мөнгийг яанам бэ????? Энэ бичгийг хэрхэн авсаныг чинь ёстой ширхэгчлэн мэдсэн. Танд дарамтлуулдаг Солонгосын төр гэж байхгүй. Харин төрийн өмчит компаниас нь хэрхэн хэнээр дарамтлуулж бичиг авсан чинь гэрчтэйгээ байгаа. Корей коулийн шинээр томилогдсон энэ захирал нэлээд юм ярьсан шүү. Бас Хотгор шанагын дуулианы баримтууд дуусаагүй ш д. Гол нь таныг цаашид хэрхэн худлаа ярьж хаа хүрэхийг чинь бид харах гээд байна л даа. Цаашаа жаахан худлаа ярь ярь… Сураагүй юм биш, зугаатай ш д!!!!”  гэж хариу мэдэгдэл хийсэн байна.

Өөрөөр хэлбэл тэдний хэн нь  үнэн ярьж байгаа нь тодорхойлох боломжүй болов… Эндээс унүигч та бүхэн хувийн дүгнэлтээ хийнэ биз ээ…