Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн ханьдаа зориулан шүлэглэсэн гайхалтай уран үгсийн өргөлөөр бүтсэн утга уянга төгөлдөр сайхан дуунуудын нэг нь “Чамайг тойрон эргэлдэнэ” билээ. Уг дууг анх дуучин Г. Мөнхбаяр дуучин асан олны сэтгэлд хоногштол дуулж, сонорыг мялаасан билээ. С. Цэрэнчимэд, Б. Алтангэрэл, Б. Болдбаатар нар мөн дуулсан байдаг. Олон олон он жилүүд улиран одлоо ч элэгдэж хуучирдаггүй аялгуу, үгс гэж байдаг. Түүний нэг тод жишээ бол энэхүү гайхамшигт дуу юм.
“Чамайг тойрон эргэлдэнэ” хэмээх гэгээн сайхан хайрын дууг залуу дуучин П.Түдэвдорж олны сэтгэлд хоногштол дуулж чадсан билээ.
Энэхүү дууг өмнө нь олон уран бүтээлчид дуулсан байдаг ч “Монгол туургатан” дууны их наадмын тэргүүн байрын шагналт залуу дуучин П.Түдэвдорж шиг зохиогчийн эрхийн зөвшөөрлийг албан ёсоор авч, бусдын зүрх сэтгэлд хүртэл дуулаагүй гэж хэлж болно.

Б.Лхагвасүрэн найрагчийн гэргийдээ зориулан бичсэн энэ сайхан шүлгэн эрхинд зохицол төгс уянгалаг аялгуу хоршуулж өгсөн нэрт хөгжмийн зохиолч Д.Баттөмөр бас л агуу.

С. Цэрэнчимэд

Б. Алтангэрэл

Б. Болдбаатар

П. Түдэвдорж

“Чамайг тойрон эргэлдэнэ”
Үг. Б. Лхагвасүрэн
Ая. Д. Баттөмөр

Зулай дээрээс чинь
Бороо болон асгарч
Өлмий дороос чинь
Цэцэг болон ургаж

Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлдэнэ

Дэрэн доогуур чинь
Capан болон шургаж
Магнай дээрээс чинь
Наран болон мандаж
Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлдэнэ
Уруулын чинь үзүүрээс
Дуу болон цацарч
Уулсын чинь хяраас
Цуурай болон буцаж
Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлдэнэ
Он жилүүдийн цаанаас
Дурдатгал болон үдээд
Очих л гэсэн зүгээс чинь
Ирээдүй болон тосож
Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлдэнэ