Монгол улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татаж 30 хоног баривчлагдсан. Тэдний цагдан хориог сунгах саналыг прокурорын байгууллагаас гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх хурал болж байна.
Цагдан хорионы уг хуралд яллагдагчид цахимаар оролцсон. Улмаар Экс Ерөнхий сайдуудыг батлан даалтад гаргахаар болсон албан бус мэдээлэл байна.
Одоо ТЕГ-ын экс дарга Б.Бадралыг батлан даалтад гаргах, цагдан хорих эсэхийг шийдэж байна. Үүний дараагаар шүүхээс албан ёсны мэдээлэл өгөх юм.
Бид шүүхийн албан мэдээллийг эргэж мэдээлэх болно.