Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа хэмээх үг бий. Энэ ч их учиртай. Хэрвээ бид өглөөний цайгаа идэхгүй өдөржин явбал элэгний үйл ажиллагаа яваа яваандаа доголдож, ходоодны шархлаа үүсэж, чихрийн шижин үүсэх таатай нөхцөл бүрддэг байна. Гэхдээ өглөөний цайнд хэт их чихэрлэг, хүчиллэг, тослог зүйлс идэж болдоггүй. Дараах зүйлсийг хэзээ ч битгий өлөн байхдаа идээрэй.

Өглөөний цайндаа юу идэж болохгүй вэ?

1. Цитрус
Жүрж, нимбэг зэрэг хүчиллэг жимс идэх нь ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл үүсгэдэг. Харин түүний оронд жүржийн шүүс уувал харьцангуй биед хоргүй.

2. Гадил
Гадиланд зүрх судасны системд нөлөөлөх их хэмжээний магни агуулагддаг. Өлөн элгэн дээрээ жимс идэх нь кальци магнийн тэнцвэрийг алдагдуулдаг байна.

3. Түүхий хүнсний ногоо

Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүмүүс улаан лооль, өргөст хэмх, байцаа идвэл ходоодны хүчил ихэсч, ходоодны өвчин сэдрэх өндөр магадлалтай. Түүхий лууван ч гэсэн энэ төрөлд багтана. Түүхийгээр нь идэхийн оронд ногоотой шөл идэх нь ходоодонд хал багатай.

4. Тараг

Хүн бүрийн тархинд л тарагнаас өөр эрүүл хоол байхгүй гэсэн ойлголт суусан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ өглөөний цагаар хүний биед сүүний хүчлийн бактери ямар ч шаардлагагүй байдаг. Түүнчлэн хоол шингээх үйлчилгээтэй байдаг тул хоосон ходоодыг үрэвсүүлэх нөхцөл болдог. Зөвхөн тараг ч биш, сүүтэй цай, сүү болон бусад сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ч гэсэн зохимжгүй байдаг ажээ.

5. Амтат төмс
Манай оронд ургадаггүй ч гэсэн импортоор орж ирж худалдаалагддаг чихэрлэг амттай төмсийг өглөөний цайндаа битгий хэрэглээрэй. Учир нь ходоодыг хүндрүүлж, задардаггүй фермент агуулдаг байна.

6. Хүйтэн уух зүйлс
Өглөөд нэг аяга цэвэр ус уух нь сайн ч цэв хүйтэн мөстэй зүйлийг хэлээгүй юм шүү. Хүйтэн ус ууснаар цусны эргэлтийг удаашруулж, түүнчлэн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийг ч алдагдуулах нь бий.

7. Амттан

Сахарын агууламж маш өндөртэй, чихэр, шоколад жигнэмэг зэргийг өглөө босоод шууд иднэ гэж санахын ч хэрэггүй. Хүүхдүүддээ ч битгий чихэрлэг зүйлс өгж байгаарай. Өлөн элгэн дээрээ шууд ийм зүйлс идэх нь жирийн үед нөлөөлдгөөсөө хэдэн хувиар илүү хортой нөлөө үзүүлдэг. Түүчнлэн нүдний хараанд муугаар нөлөөлж, таргалалтыг эрчимжүүлж, хоол идэх дуршлыг ихэсгэдэг байна.

8. Кофе

Манайхнаас ойрын жилүүдэд нийтлэг ажиглагдаж байгаа зүйлс гэвэл өглөө босоод сүүтэй болон сүүгүй кофе уух, кофе шоп руу шууд явах нь ихэссэн байна. Хэдийгээр биемахбодийг сэргээж, ажил хийх гайхалтай эрч хүчийг өгдөг нь үнэн боловч ходоодны салст бүрхэвчийг цочроож, шүүрлийг нэмэгдүүлж, улмаар толгой өвдөх, гэдэс базлах, шүлс өтгөрч амнаас эвгүй үнэр үнэртэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

9. Мах
Махан хоолыг өдрийн цагаар идэх нь хамгийн тохиромжтой. Амьтны мах уургаар баялаг тул хэт их цатгаж, биеийг хүндрүүлж нэг ёсондоо унтаа байдалд оруулдаг байна.

10. Бэлэн хоол

Дэлгүүрүүдээр зарагддаг савтай чипс шиг, өглөөний хоолнуудыг эрүүл мэндэд тустай, биеийн галбирыг хадгална, өл даана гэх мэтчилэн магтах нь бий. Гэвч сахарын агууламж маш өндөртэй, ихэнх хувийг нь цардуул эзэлдэг тул гэдэс хийгээр дүүргэж, оройн цагаан маш их өлсгөдөг байна.п

11. Зайдас
Хиам, зайдсанд хорт хавдар үүсгэх гол элементүүд агуулагддаг тул өлөн ходоод эдгээр бүтээгдэхүүнүүдийг маш эмзэг хүлээж авч, эрсдэл хэд дахин нэмэгдэнэ гэсэн үг.

12. Сармис
Өвлийн улиралд ханиад томуунаас сэргийлэх, дархлаагаа сайжруулахад их нэмэртэй боловч өлөн ходоодыг жинхэнэ утгаараа “хордуулдаг” байна.