Дуучин Ану буюу Уранхолбоо влог хийсээр 11 дэхь дугаараа гаргалаа. Тэрбээр энэ удаад их цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ энергийн зөвлөгөө өгсөн юм. Тодруулбал, “Фенг-шуйн ухаанд гэр орон, сэтгэл санаа, бодол ухаан цэвэр ариун зөв энергитэй байх нь эрүүл, аз жаргалтай, урт наслахын үндэс гэж сургадаг. Иймээс завгүй ээж нь энэ амралтын өдрүүдийг их цэвэрлэгээний өдрүүд байгаасай гэж та нарыгаа уриалж байна. Дан ганц орон гэрээ ч биш өөрийн биеэ бас цэвэрлэхээ битгий мартаарай! Мөн влогын үзэгч ээжүүддээ “Busy Mom” гэсэн нууц үгийг ашиглан бяцхан үрсдээ оюуны хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүслээ. 11дэх влогны 4 азтаны нэг болохыг хүсвэл мэдээж like дарж share хийгээд comment хэсэгт сэтгэгдлээ ЗААВАЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ! Надад тусалсан хөөрхөн шидэт гүнж та нарт маань ч бас туслах болтугай ккк” гэжээ.

Ингээд завгүй ээжийн их цэвэрлэгээ болон зөвлөгөөг хамтдаа хүлээн авч үзэцгээе.