УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсанд ихээхэн эгдүүцсэн хүн. Тэрээр 49 хувийг улсын мэдэлд авахдаа алсуур шахаа хийж хоёр талаас хувь нийлүүлж, гуравдагч этгээдийг бий болгохыг ихээхэн хичээж эхэлсэн билээ.

Үнэндээ тэр “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийж гаршсан нэгэн. Сүүлийн үед чимээгүй болсон нь шахааг гардан гүйцэтгэгч Анхбаяр нь баригдаад сандарч байгаа ажээ. Үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Увсынхны компани авахаар оролдоод чадаагүй учраас ямар ч аргаар хамаагүй “Ростех”-тэй хийсэн наймааг буцаах гэж оролдоод бүтэхгүйг ойлгожээ. Тиймээс ЗГ-ын 51 хувь ба “Монголын зэс”-ийн 49 хувиас тус бүр 10-15 хувийг гаргуулж авахыг оролджээ.

Учир нь манай UBS-ынхэн үйлдвэрийг урьдчилгаа төлж аваад, 2-3 жилд 450 сая ам.долларыг цувуулан өгөх санал тавьсан байжээ. Харин “Монголын зэс” мөнгийг шууд өгөх санал тавьсан учраас “Ростех” Монголын зэсийг сонгожээ.

Монголын талын 49 хувийг авахаар Казахстаны Балхашийн зэс хайлуулах үйлдвэрийнхэн оролцсон консорциум, Хятадын зэсийн үйлдвэрийн консорциум өрсөлдсөн ч Монголын компани авсан байна. Харин манай Увсынхан алинтай нь хамтарсан нь тодорхой буй байна. Одоо UBS намынхан сүүлийн сумаа тавьж УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн оронд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гол дүрд тоглуулж эхэлжээ.