Жил бүрийн 2 дахь долоо хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатайгаар тэмдэглэж байна.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ.

Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөдөлмөр бүтээлийн үр дүнд улс, нийслэл, орон нутгийн төсөвт оруулах татварын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ирээдүй хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулж буй нийт нийслэлийнхээ татвар төлөгч та бүхэндээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗРЫНДАРГА                    Д.МӨНХ-УЧРАЛ