Налайх дүүргийн иргэдийн дунд зохион байгуулах Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг 2018 оны 05 дугаар сарын 9-17-ны өдрийг дуустал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn, Нийслэлийн Байгаль орчны газрын www.environment.mn, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайхчуудын нээлттэй групп фэйсбүүк хуудсуудаар олон нийтэд зарлан мэдээлсэн.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах 9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар томилохдоо, иргэн Д.Чойжамц, Г.Чулуунбаатар, Д.Ламжав нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай Зөвлөлдөх санал асуулгад оролцож байсан туршлага болон иргэдийн тав тухтай орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрхийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийж байсан туршлагатай, иргэн Б.Чинзориг, Б.Улаанбаатар нарыг уул уурхайн олборлолт, ашиглалтын талаар мэргэшсэн эрдэмтэн судлаачид, өндөр настан Т.Охобал, Л.Дамдинсүрэн нарыг Налайх дүүргийн оршин суугч, тус уурхайд ажиллаж хөдөлмөрлөж байсан тухайн асуудлаар туршлагатай иргэдийн төлөөлөл, иргэн Н.Алтангэрэлийг аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэн Д.Өлзийбаярыг төрийн бус байгууллагын төлөөлөл гэж үзэн, нэр дэвшигчдийн анкет, ажилласан байдалд үндэслэн сонгон шалгаруулж шийдвэрлэсэн болно.

Налайх дүүргийн нүүрсний амуудын хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулах Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилсон тухай тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.