Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр БЗД-ийн 19-р хороо Цайз захын хойд уулзвараас гэр хороолол дундуур “Газарчин” дээд сургууль хүртэл 0.75 км авто замыг шинэчлэн, байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Батзориг, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон иргэд оролцов.

Тус замын нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Белдедлайне Монголиа” компани хийж, гүйцэтгэн, өнөөдөр гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгч байгаа юм. Шинэ зам нь 0.75 км урт, зорчих хэсгийн өргөн 6 метр, хоёр эгнээ, хоёр талдаа явган хүний замтай юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.