Сахаргүй ундаа “zero” гэж рекламдаад л, сахаргүй юм чинь арай гайгүй байх гэж бодоод уугаад байна уу?

Эдгээр ундаанд сахарозын агууламж байхгүй гэхдээ чихэрлэг амт оруулагч E951 буюу “Аспартам” хэмээх энгийн сахарнаас 200 дахин чихэрлэг амт үүсгэх чадалтай химийн нэмэлт хийдэг. Аспартам нь халуун орчинд задралд орж элэг, тархи гэмтээгч, хорт хавдар үүсгэгч метанол, формальдегид хэмээх химийн нэгдлүүдийг үүсгэдэг.

Аспартам нь толгой өвтгөх, дотор муухайрах, сэтгэл санаа тогтворгүй болгох, үс хумс хугарах унах, нойргүйтэх зэрэг гаж нөлөө илэрч болдог.

Чихэрлэг ундаанаас татгалзья!
Шошго уншиж сонголтоо хийцгээе!