2018 оны эхний 6 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2093 удаа гарч, 12.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 44 хүн нас барж, 26 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 912 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 582 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 26.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.  Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 4,3 хувиар, учирсан хохирлын хэмжээ 42 хувиар тус тус өсчээ.

Нийслэл хотод нийт 1371 удаагийн гал түймэр гарч, 2.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 722 удаагийн гал түймэр гарч, 9.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Ой, хээрийн гал түймэр

Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгийн 12 аймгийн 41 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 32667 га ой, 41143 га хээр, нийт 73810 га талбай түймэрт өртөж, түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 1231 алба хаагч 92 техник, хил хамгаалах, хууль сахиулах байгууллагаас 50 алба хаагч 5 техник, орон нутгаас 1334 иргэн 149 техник хэрэгсэлтэй ажилласан байна.

Ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 46,7 хувиар буурсан байна.