Өчигдөр буюу 2018 лны 06-р сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт заын хөдөлгөөны дүрэм зөрчсөн жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Posted by Dambadarjaa Giimaajav on Monday, June 25, 2018

Тодруулбал жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцлоо
Харин цагдаагийн алба хаагчийн биед халдсан үйлдэлд нь хэрэг нээн шалгаж байгаа юм байна. Улмаар энэ үйлдэлд нь мөн хариуцлага тооцуулах юм.
Иргэн Б нь зөрчил гаргахдаа архидан согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.