2018.06.24-ны өдөр нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үлэг гүрвэлийн араг яс хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг тус дүүргийн цагдаа нар илрүүлсэн байна. Улмаар тээвэрлэж явсан үлэг гүрвэлийн араг ясыг шинжлүүлэхээр Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан үзлэгээр одоогоос 80 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн араг яс хэмээн тогтоогдоод байгаа юм.

Харин үлгэ гүрвэлийн ясыг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулаад байгаа. Тэд уг араг ясыг хилээр гаргаж худалдаалахыг завдсан байж болзошгүй бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа одоогоор явагдаж байгаа аж.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.