“Хожуу бодлын салхи” дууг нийтийн дууны ууган болон отгон гүнж гэгдээд буй дуучин өөрийнхөөрөө амилуулсан байдаг. Тодруулбал,
Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын хөгжим “Хожуу бодлын салхи” дууг анх МУГЖ Т.Баясгалан дуулж анхны “Зөвхөн чамдаа” цомогтоо оруулж байсан.
Найзынхаа нөхрийг салгаж суусан гэх дуулиан намжаагүй байхад анхны хүүгээ өлгийдөн авсан дуучин Х.Мөнгөнцэцэг “Хожуу бодлын салхи” дуунд клип хийсэн билээ.
МУГЖ Т.Баясгалан, Х. Мөнгөнцэцэг нарын хэн сайн дуулсныг эрхэм та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

 

“Хожуу бодлын салхи” дууны үг
Нар гижигдсэн моддын дэргэдүүр
Чамайг явахыг чинь мэдсэн л бол доо
Навчис бүжиглэсэн мөчир дээр нь
Шувуу болоод жиргэх нь яав даа
Эргээ чимээлсэн голын хөвөөгөөр
Чамайг явахыг чинь мэдсэн бол доо
Элс алтарсан дэвсэг дээр нь
Цэцэг болоод ургах минь ч яав даа
Сарнай ягаан цэцгийн дундуур
Чамайг явахыг чинь мэдсэн бол доо
Салхи нь аргадсан дэлбээн дээр нь
Эрвээхэй болоод буух минь ч яав даа